ҮНЭЛГЭЭГЭЭР СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ
НЬ
БСШУЯ-ны захиалгаар олон улсын эксперт болох Филиппиний Санто
Томас их сургуулийн профессор, доктор Ричард Гонзалос, МУБИС-ийн профессор,
доктор С.Батхуяг нарын 2010 оны 9-р сард хийсэн судалгаагаар их дээд сургуулийн
багш нарын үнэлгээний хандлага сурлагын амжилтыг хэмжих төдийгөөр хязгаарлагдаж
байна, үнэлгээгээр суралцахуйг дэмжих, үнэлгээг хөтөлбөрийн зайлшгүй чухал
хэсэг болгохгүй байна, суралцагчийн юу хийснийг биш хэрхэн хийснийг анхаарахгүй
байна гэх мэтийн анхаарууштай дүгнэлтүүд гарсан байна.(Richard
& all, 2011).
Бид ч өөрсдөө суралцагч байх үеэсээ эхлээд үнэлгээг юу
сурсан мэдсэнээ, юу чаддаг болсноо хэмждэг гэж ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл,
үнэлгээг зөвхөн суралцахуйн үнэлгээ(assessment of learning) гэдэг утгаар нь ойлгож иржээ. Энэ ойлголтыг аль ч түвшний
сургалтанд өөрчлөх, ялангуяа багш нар үнэлгээнд хандах хандлагаа өөрчлөх цаг
болжээ. Үнэлгээг суралцахуйг дэмжих, үнэлгээгээр дамжуулж мэдлэг бүтээхэд
чиглүүлэх боломжийг эрж судлан, дараах боломжийг өөрсдийн заадаг хичээл дээр
оюутны бие даалт хийх явцад хэрэглэснээ товч танилцуулъя.
Суралцахуйг дэмжих үнэлгээ (Assessment for learning)
21-р зууны иргэдийн багшийг бэлтгэж буй бид оюутны өндөр
төвшний сэтгэн бодох чадварыг(Higher order thinking skills) хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэрхүү өндөр түвшний
сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд Блүүмийн таксономийн дээд 3 төвшний үйл
ажиллагааг суралцагчаар хийлгэвэл үр дүнтэй хэмээн судлаачид зөвлөсөн байдаг.(Paul
Eggen&Don Kauchak, 2010). Эдгээр
өндөр түвшний сэтгэн бодох чадвар шаардсан даалгаврыг үнэлэхдээ
үнэлгээний рубрикийг ашиглахад үр дүнтэй байдаг.
Үнэлгээний рубрик нь тухайн даалгаврыг үнэлэх шинжүүрүүдийг гүйцэтгэлийн төвшингээр
хэмжээсжүүлэх боломжтой байдлаар жагсааж өгсөн хэрэгсэл юм. Нөгөө талаас
суралцахуйг дэмжсэн үнэлгээ (аssessment for learning)-ний өөрийн зохицуулалт(self regulation)-ын нөлөөгөөр суралцахуйд чиглэсэн үйл ажиллагаанд
суралцагчийг хөтөлдөг. Мөн рубрик ашиглахад үнэлгээний баталгаат чанар
(realiability)
сайн хангагддаг учраас суралцагч үнэлгээнд сэтгэл дундуур
байдаггүй.
Энд БС-ийн 4-р ангийн оюутнуудад Бага боловсролын
математикийн дидактик хичээл дээр “Ахуй амьдралын математик тооцоо хийх”
сэдвийн хүрээнд гэр, орон сууцны макет, түүний математик тооцоог хийх гэсэн бие
даалтын даалгаврын өгөхөд үнэлгээний рубрикийг хэрхэн ашигласнаа танилцуулъя.
Мөн рубрикийн хамт унших, ашиглах ном гарын авлага, зураг,
вебсайтын хаяг зэргийг танилцуулсан. Энэ нь манай оюутнуудын хувьд рубрик
ашиглаж гүйцэтгэсэн 2 дахь даалгавар байсан. Тийм учраас арай туршлагатай
хандаж байсан. Эхний рубрикийг өгөхөд “одоо юу хийх вэ?”, “бид нар яах ёстой
вэ?”, “багийн гишүүн бүр жигд оролцохгүй байна?” гэсэн асуулт өдөр бүр тэднээс
тасралтгүй ирж байсан. Тэр үед “рубрикээ сайн унш” гэсэн зөвлөгөөг өгч, зарим
багтай хамтарч уншиж, хийх ажлыг төлөвлөж байсан.
Рубрикийг танилцуулсны дараа оюутнууд багаараа цуглаж,
рубрикийг уншиж, санаа бодлоо хуваалцан, хийх ажлаа төлөвлөсөн. Багаар ажиллах
чадварт эерэгээр нөлөөлсөн гэж оюутнууд дүгнэж байсан. Энэ үнэлгээний
суралцахуйг хэрхэн дэмжиж байгааг нэгэн жишээгээр тайлбарлая: 4-8 ангийн нэг
баг ажлаа төлөвлөхийн өмнө дэд багуудад хуваагдаж судалгаа хийсэн гэж
танилцуулж байсан. Тэд ХААИС, 84-р сургууль, ТИС зэрэг сургуулиудын макетийг
үзэж сонирхон, барилгын инженерийн ангийн оюутнууд, мэргэжлийн инженерүүдээс
асууж судалсан. Түүний дараа олсон мэдээллээ хуваалцаж, ямар макет хийх, ямар
ажлыг хэн хийх талаар төлөвлөгөө гаргасан гэсэн. Энэ нь рубрик дээр тасархай
шугамаар тэмдэглэсэн хэсэгт тодорхой заагдсан байсан тул тэднийг дээрх
судалгаа, мэдээлэл цуглуулах, төлөвлөх ажилд хөтөлсөн.
2012-2013 оны хичээлийн жилийн эхний хагаст оюутнууд маань 2 удаа рубрик
ашиглаж бие даалт хийснээ сургууль дээр үзэсгэлэн гаргаж тайлагнасан. Тэдний
хийсэн ажлыг үзэж байгаа оюутнуудыг ажиглахад зургийг нь авах, бичиж тэмдэглэж
авах, талархал илэрхийлэх зэргээр арай идэвхтэй байдлаар хандаж байсан.
Рубрик ашигласны онцлог, давуу тал:
·
Үнэлгээний
шалгуур тодорхой болдог.
·
Шударга
үнэлэх, үнэлгээ хийсэн үндэслэлийг(feedback) тайлбарлах боломж бүрддэг.
·
Оюутныг
даалгавраа гүйцэтгэх үйл ажиллагааг чиглүүлдэг.
·
Өөрийн
болон үе тэнгийнхний үнэлгээг бодитой хийх нөхцөл бүрддэг.
·
Оюутны
идэвх оролцоо нэмэгддэг.
·
Бие
даалтын чанар сайжирсан.
·
Үйлийн
явцад мэдлэг бүтээх боломжтой.
·
Хамтарч
ажиллах, санаа бодлоо солилцох чадвар нь дээшилдэг.
Үнэлгээний рубрикийг бэлдэхдээ багшийн зүгээс дараах үндсэн үйл ажиллагааг
гүйцэтгэдэг.
Даалгаврын зорилгыг тодруулах
· Хичээлийн хөтөлбөрийн хүрээнд задлан шинжлэх, үнэлэх
сайжруулах, бүтээх төвшний даалгавар төлөвлөх
· Ерөнхий заавар, ашиглах ном гарын авлагыг тодорхой
зааж өгөх
|
Шалгуур шинжүүрийг тодорхойлох
· Даалгаврын мөн чанарыг гол болгох
· Нийгэмшихүйн чадварыг хамруулан анхаарах
· 4-6 орчим ойлгомжтой шинжүүр тодорхойлох
|
Гүйцэтгэлийн үе шатуудыг оноожуулах
· Суралцагчдын гүйцэтгэлийг 3-5 төвшинд хуваах
· Хоорондох зааг ялгаа нь тодорхой байх
· Нэгтсэн дүнг бодох арга нь тодорхой байх
|
Ашигласан эх сурвалжууд:
1.
Paul Eggen& Don Kauchak.
(2010),. Educational psychology . p 438-442
2.
Pat
Lilburn & Alex Ciurak,.(2010) Investtigations,
tasks, and rubrics to teach and assess math,. p 3-4.
3. Richard
Gonzalos, S.Bathyag& D.Amartuvshin,.(2010) The Classroom Assessment Practices of Teacher Candidates and
Experienced Teachers in Mongolia: Implications to Reforming Higher Education’s
Professional Development on Classroom Assessment
No comments:
Post a Comment