Эмэгтэй хүн болж төрсний хувьд, уран удмын үргэлжлэл болохоороо юм оёх, хатгах дуртай.
Энэ удаа зүү ороох оёдлоор номны хавтас оёлоо. Ч.Пүрэвдорж багшийн "Багшлахуйн менежмент" номонд зориулсан. Эх хэл дээрээ ийм сайхан ном уншсандаа талархаад хавтас оёсон. Бараг 6 сар оёжээ.
Зохиомж нь Ц.Дамдинсүрэнгийн "Номын утга далай мэт гүн, тэнгэр мэт өргөн, дэлхий мэт уудам, номыг унших нь тэнгэрт нисч, далайд сэлж, дэлхийг туулах мэт" гэсэн ишлэлээр хийгдсэн.
Хичнээн завгүй байсан ч дуртай зүйлээ яаж ийгээд хийх юм даа. Тэгээд ч би завгүй байх тусмаа их юм амжуулдаг.
Энэ хавтас яг зүү ороох оёдлоор оёсон 3 дахь хавтас. Монголчууд номыг дээдлэн торгонд ороодог байсан болохоор торгоор оёсон.
No comments:
Post a Comment