Friday, June 24, 2011

Бичил төслийн хэлэлцүүлэг




"Бага боловсролын багш бэлтгэх төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 10-17 цагийн хооронд Багшийн сургуулийн 210 тоотод болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэгт сургуулийн захирал Доктор Ph.D Д.Энхцэцэг, ССА-ны дарга Д.Энхээ, Зөвлөх МУГБ дэд проф Ч.Цэдэнбал, Зочин профессор Lynne Noble, профессор, Доктор Ph.D Б.Балдулмаа, Доктор Ph.D дэд проф Ц.Нямжав, Доктор Ph.D дэд проф А.Оюунтунгалаг, Доктор Ph.D дэд проф Д.Цэдэн-Иш, Доктор Ph.D Р.Магсар, Доктор Ph.D Г.Бямбацэрэн, Доктор Ph.D Д.Одгэрэл, дэд профессор Д.Батсүх, дэд профессор Д.Хүү, Ахлах багш О.Чулуунцэцэг, ББДТ-ийн эрхлэгч Ц.Наранцэцэг, БББНМДСТ-ийн эрхлэгч Б.Булган, БСАЗ-н тэнхмийн эрхлэгч Г.Бямбатогтох нар болон Б.Баярчимэг, Д.Амартүвшин, Б.Түмэнцэцэг нар ажиглагчаар оролцлоо. Мөн ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Хишигбаяр оролцлоо.

Тус хэлэлцүүлгээрНээлт


Доктор Ph.D Д.Энхцэцэг

2. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, үндэслэл ССА-ны эрхлэгч Д.Энхээ

3. Тайлан, зөвлөмж Зочин профессор Доктор Ph.D Lynne Noble

4. БББ мэргэжлээр төгсөгчдийн төлөв байдлын судалгаа БУТ-ийн эрхлэгч

Доктор Ph.D Р.Магсар

5. БББ мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн харьцуулалт Доктор Ph.D Д.Одгэрэл, Г.Бямбатогтох

6. БББ мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудаас авсан судалгааны тухайд

ХУТ-ийн эрхлэгч Доктор Ph.D Г.Бямбацэрэн

7. Багаар ажиллах Удирдагч Зочин профессор Доктор Ph.D Lynne Noble

8. Хэлэлцүүлэг ССА-ны эрхлэгч Д.Энхээ

9. Хаалт Захирал Доктор Ph.D Д.Энхцэцэг гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд

  • · Тус хэлэлцүүлэг доктор профессоруудын талархлыг хүлээсэн, цаг үеэ олсон чухал ажил бөгөөд төслийг цааш нь үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хийх хэрэгтэй.
  • · Багш бүр БББ нарын болон төгсөгчдийнхөө чанарыг хэрхэн дээшлүүлэх тал дээр оюун бодлоо чилээн олон санааг уралдуулан ажиллах хэрэгцээ шаардлага бий болжээ гэсэн дүгнэлтэнд хүрлээ
  • · Хөтөлбөрийг улам сайжруулах зайлшгүй үндэслэл бий болжээ
  • · БББ-ын стандартыг боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг гаргалаа.

No comments: