Friday, June 24, 2011

Бичил төслийн хэлэлцүүлэг




"Бага боловсролын багш бэлтгэх төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 10-17 цагийн хооронд Багшийн сургуулийн 210 тоотод болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэгт сургуулийн захирал Доктор Ph.D Д.Энхцэцэг, ССА-ны дарга Д.Энхээ, Зөвлөх МУГБ дэд проф Ч.Цэдэнбал, Зочин профессор Lynne Noble, профессор, Доктор Ph.D Б.Балдулмаа, Доктор Ph.D дэд проф Ц.Нямжав, Доктор Ph.D дэд проф А.Оюунтунгалаг, Доктор Ph.D дэд проф Д.Цэдэн-Иш, Доктор Ph.D Р.Магсар, Доктор Ph.D Г.Бямбацэрэн, Доктор Ph.D Д.Одгэрэл, дэд профессор Д.Батсүх, дэд профессор Д.Хүү, Ахлах багш О.Чулуунцэцэг, ББДТ-ийн эрхлэгч Ц.Наранцэцэг, БББНМДСТ-ийн эрхлэгч Б.Булган, БСАЗ-н тэнхмийн эрхлэгч Г.Бямбатогтох нар болон Б.Баярчимэг, Д.Амартүвшин, Б.Түмэнцэцэг нар ажиглагчаар оролцлоо. Мөн ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Хишигбаяр оролцлоо.

Тус хэлэлцүүлгээрНээлт


Доктор Ph.D Д.Энхцэцэг

2. Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, үндэслэл ССА-ны эрхлэгч Д.Энхээ

3. Тайлан, зөвлөмж Зочин профессор Доктор Ph.D Lynne Noble

4. БББ мэргэжлээр төгсөгчдийн төлөв байдлын судалгаа БУТ-ийн эрхлэгч

Доктор Ph.D Р.Магсар

5. БББ мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн харьцуулалт Доктор Ph.D Д.Одгэрэл, Г.Бямбатогтох

6. БББ мэргэжлийн төгсөх ангийн оюутнуудаас авсан судалгааны тухайд

ХУТ-ийн эрхлэгч Доктор Ph.D Г.Бямбацэрэн

7. Багаар ажиллах Удирдагч Зочин профессор Доктор Ph.D Lynne Noble

8. Хэлэлцүүлэг ССА-ны эрхлэгч Д.Энхээ

9. Хаалт Захирал Доктор Ph.D Д.Энхцэцэг гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд

  • · Тус хэлэлцүүлэг доктор профессоруудын талархлыг хүлээсэн, цаг үеэ олсон чухал ажил бөгөөд төслийг цааш нь үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн хийх хэрэгтэй.
  • · Багш бүр БББ нарын болон төгсөгчдийнхөө чанарыг хэрхэн дээшлүүлэх тал дээр оюун бодлоо чилээн олон санааг уралдуулан ажиллах хэрэгцээ шаардлага бий болжээ гэсэн дүгнэлтэнд хүрлээ
  • · Хөтөлбөрийг улам сайжруулах зайлшгүй үндэслэл бий болжээ
  • · БББ-ын стандартыг боловсруулж гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтүүдийг гаргалаа.

Tuesday, June 7, 2011

Та нараар бахархсан шүү


Би та нартай хамт 2 өдрийг өнгөрөөхдөө та нараар үнэхээр бахархсан. Амьдралыг гэрэл гэгээтэй болгож байгаа эрч хүчийг чинь, ухаалаг занг чинь биширсэн. Та нарыгаа миний зааж өгсөн хатгамлыг сайн сураад надаас илүү хийж сурна гэдэгт итгэж байгаа шүү. 2010 оны 11-р сарын 21нд Тахилт нөхөн сэргээх төвд.

Wednesday, June 1, 2011

Шинэ бүтээл

2010 оны 5-р сарын 27-нд МУБИС-ийн БС-ийн 3-9, 3-10 ангийнхан хамтран "Тоо бод Тос ид", "Нэг бодлого нэг амжилт" номнуудынхаа нээлтийг хийлээ. Шавь нарын маань хувьд анхны ном учраас сэтгэл догдлон хүлээн авлаа

Уриалга

Монголын боловсролын суурь нь бага боловсрол, бага боловсролын ноён нуруу нь бага боловсролын математик хэмээн энэхүү салбарт та бүхэнтэй хамтран өөрийн хүчийг дайчлая юу хэмээсэн билээ. Энэ салбарын бодлого, ажиллах хүчин, үр дүн сайн байснаар Монголын ирээдүй сайн сайхан гэрэлтэй байх тул бидэнд хийх зүйл бий. Та бүхэн санал бодлоо нэмэрлэж надтай хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.