Их сургуулийн оюутан эрдэмд
шамдан сайн мэргэжилтэн болох нь улсын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл билээ. 21-р зуунд хэн бүхэн багшийн шахалтаар биш өөрийн ухамсраар
хичээлээ давтаж, ном уншиж, өсөж дэвших болжээ. Өөрөөр хэлбэл,
өөрийн жолоодлоготой суралцах гэсэн үг. Үүний
нэгэн чухал хүчин зүйл бол сайн зорилго дэвшүүлж, бүхий л үйл ажиллагаагаа
тэрхүү зорилго руу чиглүүлж ажиллах чадвар юм.
Хэн нэгний зорилго “сайхан
амьдрах” байсан гэвэл бүх насаараа үүнийг ярьсаар, сайхан амьдарч чадахгүй
өнгөрч болно. Энд ямар байвал сайхан амьдарсан гэж үзэх вэ? хэзээ сайхан
амьдрах вэ? тухайн хүнээс өөрөөс нь
шалтгаалах уу? гээд олон зүйл тодорхойгүй
байна. Тэгэхээр зорилгоо хэрхэн
оновчтой дэвшүүлэх талаар хамгийн түгээмэл шаардлагыг танилцуулъя. 1981
онд судлаач Жорж Доран анх зорилго нь SMART байхын давуу талыг тооцсон өгүүлэл бичжээ. SMART гэдэг нь товчилсон үг
бөгөөд S(specific), M(measurable), A(achievable), R(relevant), T(time-bound) гэсэн үгнүүдийн эхний үсгүүд
юм. Эдгээрийг
нэг бүрчлэн тайлбарлавал:
S: Энэ нь нарийлаг, тодорхой
гэсэн үг буюу яг юуг хэн хийх нь тодорхой байх ёстойг тусгасан байх ёстой.
M: Хэмжиж болохуй буюу тухайн
зорилгын үр дүн тоон болон тодорхой үзүүлэлтээр хэмжиж болохоор байх ёстой.
A: Хийж болохуй гэсэн үг буюу
тухайн зорилгыг гүйцэтгэж, хийж дийлэхээр байх ёстой гэсэн үг.
R: Тухайн зорилго нь өөртөө нь
хамааралтай буюу өөрийнх нь мэдлийн ажил
байх ёстой.
T:Цаг хугацаа нь тодорхой
заагдсан байх ёстой гэсэн үг.
Оюутан та өөрийн зорилгыг эдгээр шаардлагыг биелүүлж
чадаж байгаа эсэхийг шалгаарай. Жишээлбэл, нэг оюутан “сайн багш болох гэсэн
зорилго дэвшүүлсэн гэж бодъё. Тэгвэл
энэ зорилгын хувьд дээрх 5 шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг авч үзье.
Шалгуур |
Үнэлгээ |
Тайлбар |
|
S |
Нарийвчилсан,
тодорхой |
Хангасангүй |
Ямар
бол сайн багш гэхийг заагаагүй |
M |
Хэмжиж
болохуйц |
Хангасангүй |
Сайн
багш гэж ямар үзүүлэлт хэд байгаад хэд болохыг заагаагүй |
A |
Хийж
болохуйц |
Хангасан |
Төгсөгч
бүрд сайн багш болох боломж бий |
R |
Тантай
холбоотой |
Хангасан |
Өөрөө
л сайн багш болох тухай бичжээ |
T |
Цаг
хугацаа нь тодорхой |
Хангасангүй |
Хэзээ,
хэдэн жил, сарын дараа энэ зоригод хүрэхийг заагаагүй |
Харин “IELTS шалгалтад 2020
оны 12-р сарын 1 гэхэд 6.5 оноо авах” гэсэн зорилгын дээрхтэй адил шалгуураар
үнэлбэл:
S: Англи хэлний IELTS
шалгалт өгөх юм байна.
M: 6.5 онооо гэсэн нь
хэмжигдэхүйц байна.
А: Сайн бэлтгэсэн тохиолдолд
авч болох оноо учир хэрэгжихүйц байна.
R: Чи өгөх учир чамтай
холбоотой байна.
T: 12-р сарын 1 гэхэд гэсэн
учир цаг хугацаа нь тодорхой байна.
Зорилгод чиглэсэн суралцагч гэдэг нь дээрх нөхцөлийг
хангасан зорилго дэвшүүлээд, түүнийг биелүүлэхийн төлөө шамдаж, бүх цаг зав,
боломж, оюун ухааны түүний төлөө чиглүүлж, зарцуулж байгаа хүмүүнийг хэлнэ. Үүний төлөө зүтгэх үед
тэвчээр алдагдах, цагаа дэмий өнгөрөөх, дахин дахин зорилгоо өөрчлөх, хийж буй
үйл нь зорилго руу нь чиглээгүй байх зэрэг бэрхшээл гарна. Эдгээрийг шантралгүй давснаар
зорилгоо биелүүлэх юм.
Та өөрийн энэ хичээлийн
жилийн болон 30 нас хүртэлх гол зорилгоо шинээр тодорхойлж, SMART эсэхийг үнэлж
үзнэ үү?
Энэ
хичээлийн жилийн зорилго: ...................................................................................................
...........................................................................................................................................................
30
нас хүртэлх зорилго: .................................................................................................................
...........................................................................................................................................................
Шалгуур |
Үнэлгээ |
Тайлбар |
|
S |
Нарийвчилсан,
тодорхой |
|
|
M |
Хэмжиж
болохуйц |
|
|
A |
Хийж
болохуйц |
|
|
R |
Тантай
холбоотой |
|
|
T |
Цаг
хугацаа нь тодорхой |
|
|
Баярлалаа.
Амжилт хүсье.