Элон Маск гэж хэн бэ?
Аугаа их Циолковский мэндэлснээс 114 жилийн дараа ....... онд Өмнөд Африкт инженерийн гэр бүлд мэндэлсэн Элон Маск (Elon Musk) хэмээх зохион бүтээгч, сэтгэгчийн талаар та сонссон байх аа. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан хүү физик болон бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшжээ. Түүний нэр автомашины шинэ эрин үе болох цахилгаан автомашины супер загвар Теслa-тай холбогддог. Түүний бүтээсэн цахим төлбөрийн систем болох PayPal-аар та ямар нэгэн төлбөр хийх шаардлагатай тулгарч байсан гэж найдаж байна. Мөн нарны эрчим хүчийг ашиглах SolarCity төслийг санаачлан хөрөнгө оруулан ажилласнаараа дэлхийн дулаарлын эсрэг томоохон бодит хувь нэмэр юм.
Харин сүүлийн өдрүүдэд түүний нэр сансар судлал, сансрыг эзэмдэх хүн төрөлхтний ололт амжилттай холбогдон цуурайтаж байна. Түүний үүсгэн байгуулсан SpaceX компани 2020 оны 5-р сарын 30-нд сансарт анхны 2 нисгэгчтэй хөлөг болох Dragon-ыг тээвэрлэсэн Falcon 9 пуужин хөөргөлөө. Элон Маскын хамгийн том амжилт бол сансрын нислэг, тээврийн зардлыг их хэмжээгээр багасгасан явдал юм. 1970-2000 оны хооронд сансарт 1кг ачаа хүргэх зардал тогтмол 18500 доллар байсан бол SpaceX компанийн Falcon 9 пуужингийн 1кг ачаа хүргэх зардал түүнээс 6.8 дахин бага буюу ердөө .......... орчим доллар юм. Өөрөөр хэлбэл, сансарт ачаа хүргэх зардлыг ........ хувиар бууруулж чадсан байна. SpaceX компанийн зардлаа хэмнэсэн гол зүйл бол сансрын хөлгийг дахин ашиглах, мөн нарны эрчим хүч, хиймэл оюун ухааны тусламжтай технологи ашиглах зэрэг шийдэл юм. Тэдний Falcon heavy хөлөг нэг удаагийн хөөрөхдөө ойролцоогоор 27 Азийн заантай тэнцэх буюу ............. кг орчим ачааг сансарт гаргах боломжтой гэж үзжээ. Dragon capsule-ийн хошуу ≈ ..... м, битүү бүхээг ≈..... м, их бие ≈..... м, хошууны суурийн диаметр ≈ ...... м
Элон Маскын нэгэн зорилго бол Марс гарагт хүн төрөлхтний дараагийн амьдралыг бий болгох хүсэл тэмүүлэл юм. Марс гараг 26 сар тутамд дэлхийд хамгийн ойртдог тул SpaceX компани тэр тохиол бүрд хүмүүсийг Марс гараг руу илгээж, 2025 оноос Марс дээр хүмүүс суурьшиж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Марс бол дэлхийгээс 10 дахин бага жинтэй, радиус нь дэлхийн радиусын талтай тэнцдэг. Дэлхий бейсболын бөмбөг шиг гэвэл Ангараг ........................................... шиг харагдана.
Удахгүй Монголын уудам нутагт хаа сайгүй Элоны StarLink компанийн 5G интернетийн сүлжээг хямдхан ашиглах байх аа.
Дэлгэрүүлж мэдээлэл авах эх сурвалж:
• https://solarsystem.nasa.gov/solar-system/our-solar-system/overview/
• https://en.wikipedia.org/wiki/Elon_Musk
• Unlock.podcast #1 https://www.youtube.com/watch?v=Br3rT-FBYls
• Ашли Ванс ЭЛОН МАСК Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь. 2015
ЭРГЭЦҮҮЛЭХ АСУУЛТ (багш нарт)
• Шинэ мэдээлэл авч чадсан уу? ......................................................................................
• Юу шинэ байсан бэ?.......................................................................................................
• Элон Маскын тухай өмнө нь хэр мэдэж байсан бэ?.....................................................
• Хэдэн бодлого бодсон бэ?..............................................................................................
• Бага боловсролын математикийн ямар чадваруудыг шаардаж байна? .....................
...........................................................................................................................................
...........................................................................................................................................
• Интернетээс мэдээлэл авсан уу?....................................................................................
• Интернетээс ямар хэл дээр мэдээлэл авсан бэ? ............................................................
• Иймэрхүү даалгавар 5-р ангийн сурагчид хэр сонирхолтой байх бол?......................
• Энэ даалгавартай холбоотой
▪ видео үзүүлэх боломж бий юу?..............................................................
▪ зураг зуруулж болох уу? .........................................................................
▪ танилцуулга бэлтгэх даалгавар өгч болох уу? .....................................
▪ өөр бодлого нэмж зохиох боломж бий юу?...........................................
▪ эцэг эхчүүдийг оролцуулсан даалгавар төлөвлөж болох уу? .............
▪ ном унших, түүнтэй холбоотой ажил зохиож болох уу? ....................
▪ Зөв бичих дүрэмтэй холбоотой даалгавар зохиож болох уу? .............
• Энэ даалгаврыг хийснээр сурагчдад дараах боломжийн аль нь бий болох вэ? (√)
o Хязгааргүй мөрөөдөх
o Физик, сансар судлалыг сонирхох
o Өөрийнхөө үйл ажиллагааг хянан зохицуулах
o Урам зоригтой болох
o Математикийн даалгаврыг дуртай хийх
o Зохион бүтээх хүсэл эрмэлзэл төрөх
o Уншсан зүйлийнхээ агуулгыг эргэцүүлэн бодох
o Мэдээллийг лавшруулан судлах
• Танд энэ даалгаврыг хийсний дараа ямар бодол төрснийг хуваалцана уу? .............. ............................................................................................................................................................................................................................................................................................................