
Улс төрийн
элдэв мэдээ сонсож өөрийгөө бухимдалд оруулахгүй, шинэ гарсан номыг
алдахгүй уншчихдаг, өөрөө өөрийнхөө хоол ундыг хийгээд идчихдэг, биеийн эрүүл
мэндээ байнга анхаарч, зээ нарынхаа даалгаврыг бардам заагаад өгчихдөг гээд
сайхан өтлөж байгаа даа аав минь. Бодож бодож хэлдэг захиас үг нь биднийг амьдралын
сайн сайхан руу чиглүүлсээр байдаг. Уг нь 20 гаруй жил бага ангийн болон тооны
багш хийсэн. Хааяахан цөөн хэдэн шавь нар нь ирэхэд их баярладаг.
Нутгийн
толгод дунд суугаа та минь сэтгэлд дулаахан, сайхан харагдаж байна. Өөд уруу
нүүж, хөндлөн гулд нутагласан төрсөн нутгаа хараа юм болов уу? Эцэг эхээс уламжлан
ирсэн, өөрийн хөдөлмөрөөр өсгөсөн хэдэн малын тасархайг хараа юм болов уу? Харгана бутны толгойнд хээр мориных нь үүрсэх харагдаж, сайхан сэтгэлт ханийнх нь тухай дурсамж үзэгдээ болов уу? Хад
асгатай хаваржаандаа хэд хоноод явъя даа гэж бодоо юм болов уу? Таныхаа хөх тэнгэр хөшигтэй, хөрст газар суудалтай,
хөх хамбан дээлтэй энэ төрхийг сэтгэлдээ хадгалж явнаа охин нь.