Миний хувьд хамгийн гол нь англи хэлний мэдлэг,
чадвараа дээшлүүлэхэд тус нэмэр болох болов уу гэж ихээхэн найдлага тавьж байна.
Ном уншиж байх зуур мэдэхгүй үг гарч ирэхэд, тэр үгэн дээрээ дараад Oxford-ын тайлбар толиноос харах бололцоотой.
Номонд дурлан уншиж, номноос ертөнцийг таньж,
номтой нөхөрлөж байгаа нь хувь хүний үнэт зүйлийн нэг гэлтэй. Санаа нийлдэг,
хамтарч ажилладаг найз нөхөд минь бас нэг тиймэрхүү сонирхолтой хүмүүс байдаг.Бас нөхөр охин хоёр минь номонд дуртай.
Дэлхийн ихэнх хүмүүс нэвтэрч, цахим худалдаа
хийдэг www.amazon.com вебсайтаас
хэдхэн секундын дотор ном худалдан авах боломжтой болсон. Удахгүй монгол
зохиолчдын монгол хэл дээр бүтээлүүдийг худалдан авах, эсвэл англи хэл дээр
чөлөөтэй уншдаг болох цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.